Эрүүл энхийн үйлстэн-2023
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилга, дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс аймгийн ЗДТГ, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Шилдэг эмч, эмнэлгийн ажилтан нарыг шалгаруулах “ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮЙЛСТЭН-2023" наадмын 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Эрхэм эмч таны нөр их хөдөлмөрт урам хайрлаж, энэрэнгүй их үйлсийг тань олон түмэнд түгээн таниулах, эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх зорилгоор Дорноговь аймгийн шилдэг эмч, хамт олныг шалгаруулахаар энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэхүү наадамд 1000 эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч оролцож, 7 төрөлд шилдгүүдээ шалгаруулж байна. “АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГын Хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэд орон нутагтаа бүрэн оношлогдон эмчлэгдэх боломжийг бүрдүүлэхийн тулд нээлттэй ажлын байр зарлаж, сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд зарлан, 6 эмч, эмнэлгийн мэргэжилтэн сонгогдоод өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байна.
Эдгээр эмч нартаа аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн итгэл хүлээлгэж, Мандах наран-5 хороололд 2 өрөө байрны түлхүүрийг батламжийн хамт гардууллаа.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.16