2023.09.13
"Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ын хэлмэгдэгсдийн түүх" үзэсгэлэнгийн нээлт боллоо
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, БНСУ-ын Чэжү 4.3 Энхтайваны сантай хамтын ажиллагааны хүрээнд "Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ын түүх" тусгай үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.
- Чэжү 4.3 Энхтайваны сангийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, хэлмэгдэгсдийн ар гэрийнхний төлөөлөл оролцлоо.
- Энэхүү тусгай үзэсгэлэн нь 09 дүгээр сарын 10-аас 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд иргэд, олон нийтэд нээлттэй үзүүлэх юм.