Элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан шинэ оюутнуудыг хүлээн авч уулзлаа
2023.08.23

Элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан шинэ оюутнуудыг хүлээн авч уулзлаа

Энэ жил шинээр оюутан болж буй элсэгчдийн төлөөлөл болгон ЭЕШ-ндаа 800 оноо авсан шинэ оюутнуудыг хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

Уг хүүхдүүдэд урилга явуулан уг арга хэмжээг Айсмарк компанийн зүгээс зохион байгуулсан бөгөөд УБ хот болон аймаг бүрээс хүүхдүүд оролцлоо. 

Яг 30 жилийн өмнө Увс аймгийн Тэс сумаасаа эрдэмд шамдах тэмүүлэл, ихийг сурах хүсэл өвөртлөөд энэ хүүхдүүд шиг оюутан болон Улаанбаатарт ирж байж. 

Энэ цагийн хүүхэд, залуучууд гэдэг бол технологи, ардчилсан тогтолцоо, нээлттэй нийгэм, чөлөөт зах зээлийн бидэнд өгч буй боломжийг тултал нь ашиглаж болох азтай цаг үеийн эзэд.

Энэ жилийн ЭЕШ-ийн дүнгээр улсын хэмжээнд давхардсан тоогоор 158 хүүхэд 800 оноо авчээ

Улсын математикийн олимпиадын хүрэл медальт Б.Буяндорж маань ЭЕШ дээр математик, физик гэсэн хоёр хичээлээр 800 оноо авч өнөөдрийн арга хэмжээнд оролцож байхтай нь тааралдлаа.

Монголчууд бидний далайд гарцгүй хоёр том хөршийн дундах байршил, тархай алслагдмал дотоод дэд бүтэц зэрэг сул талыг нөхөх хүч зөвхөн боловсролд бий. Орон зай, алс холоос үл хамааран эрдэм мэдлэгийг сурах, манлайлах боломж азтай цаг үеийн эзэд залуус, дүү нарынхаа сурлага, эрдэмд өндөр амжилт хүсье.