Төрийн ордонд ”Хүүхдийн оролцооны Үндэсний чуулган-2023" зохион байгуулагдаж байна
2023.08.22

Төрийн ордонд ”Хүүхдийн оролцооны Үндэсний чуулган-2023" зохион байгуулагдаж байна

”Хүүхдийн оролцооны Үндэсний чуулган-2023" яг одоо Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Чуулганд аймаг, сум, нийслэл, дүүргийн 700 гаруй сурагч төлөөлөл болон ирсэн бөгөөд хүүхдүүд өөрсдийн байгуулсан оролцооны байгууллагуудаараа дамжуулан өөрсдөдөө тулгамдаж буй асуудал түүнд тохирох гарц, шийдлийн талаар үзэлбодол, байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Тухайлбал, боловсрол, сургалтын чанар, багшийн хүрэлцээ, анги дүүргэлт, эрүүл мэнд, зөв хооллолт, сургуулийн орчин, ариун цэврийн асуудлаас эхлээд хүүхэд хөгжлийн төв, дугуйлан секц, зуслангийн хүрэлцээ муу байгаа талаар хэлж байна.

Энэ чуулганаас гарсан зөвлөмж, санаачилгыг бүх түвшинд хэрэгжүүлэхэд анхаарч, салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хүүхэд, олон нийт, төрийн байгууллагуудын оролцоог ханган ажиллана.