2023.06.30
Онгоцны нислэгийн сэргэлт орон нутагт...
Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, "Шинэ сэргэлт"-ийн бодлогод орон нутгийн нислэгийг сэргээх, тогтворжуулах талаар тодорхой тусгагдсан.
Энэ хүрээнд Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлж "МИАТ" ТӨХК-иас орон нутгийн 9 чиглэлд тогтмол нислэгийг өнөөдрөөс эхлүүлж байна.
Ингэснээр:
- Алслагдсан бүсийн иргэд нутагтаа сайхан амьдрах нэгээхэн нөхцөл бүрдлээ.
- "МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ" -ийн хүрээнд гадаад, дотоодын аялагч, жуулчдыг ая тухтай зорчуулах боломжтой боллоо.
- Нислэгийн тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа.
- Алс холын баруун хязгаараас пургон, зил машинаар олон хонож ирдэг байсан цаг саяхан. Гадаадын жуулчид Монголын донсолгоо дэржигнүүртэй замаас халгаад олон олон түүхэн дурсгалт болон, үзэсгэлэнт газруудыг нүдээр үзэж чадахгүй буцдаг цаг ард өнгөрлөө.
Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон даруйдаа орон нутгийн нислэгийг сэргээж, тийзний үнийг бууруулах, ард иргэдэд хүртээмжтэй болгох талаар санаачилж шийдсэн бодлого маань ажил хэрэг болж, үр дүнд хүрч байгаад салбарын сайдын хувьд баяртай байна.
Уг ажлыг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажилласан "МИАТ" ТӨХК-ийн хамт олонд чин сэтгэлийн ХАЛУУН ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЬЕ.