2023.06.26
Орон нутгийн нислэгээ эхлүүлэхэд бэлэн боллоо
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани маань орон нутгийн нислэгээ сэргээж үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ.
Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд алслагдсан бүс нутагтаа ажиллаж амьдарч байгаа иргэдээ дэмжих, тэднийг орон нутагтаа тогтвор суурьшилтай байх нөхцөлийг бүрдүүлэх.
2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан гадаад, дотоодын аялагч жуулчлагчдыг байгалийн үзэсгэлэнт газруудад зорчуулах, фургоноор донсолж биш ая тухтай аялах боломжийг бүрдүүлэх зорилгоор санаачлан хэрэгжүүлж буй орон нутгийн НИСЛЭГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР маань эхлэхэд бэлэн болжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд МИАТ компаний CRJ-200 агаарын хөлөг шалгалтын нислэгээ 8 нисэх буудалд амжилттай хийж гүйцэтгэлээ. Орон нутгийн нисэх буудлууд маань хүлээн авах бэлтгэлээ ч бүрэн хангажээ.