2023.06.22

Н.Энхболд: Тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хөрөнгө оруулалтын ялгаатай байдлыг зохицуулах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

“Улсын хөрөнгө оруулалтын салбарт тус болох төсөл арга хэмжээний саналыг санал боловсруулах бүх шатанд олон нийтэд хэлэлцүүлсэн байна“ гэж. Үүн дотор Батлан хамгаалах салбартай холбоотой тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын зарим хөрөнгө оруулалт гэхчлэн юмнуудыг ялгаатай хэлэлцдэг зохицуулалт хийхэд анхаарахыг хүсэж байна.

Нэг ёсондоо, тусгай чиг үүрэг бүхий  байгууллагуудын хөрөнгө оруулалтын ялгаатай байдлыг зохицуулах шаардлагатай. 

Бүх л улс оронд тоо болон дүнгээрээ нийт хөрөнгө оруулалтын төдөөс доошгүй хувь нь Батлан хамгаалахын салбарт хэмээн ярьдаг болохоос дотор нь тэгэх болон ингэх тухай ярьдаггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.