2023.06.15
О.Цогтгэрэл: Намын төлөөллийн байгууллагууд тухайн гишүүнд хариуцлага, сахилга тооцон намаас хасвал тухайн гишүүн дээр бүрэн эрхийн асуудал үүсэх үү?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Үндсэн хуулийн холимог тогтолцоо орсон. Үүнийг нийгэм даяар маш чухал өөрчлөлт хэмээн үзэж байгаа. Хэрэгжих амин чухал зүйл нь сонгуулийн хууль дотор явж буй. Тойргийн болон жагсаалтын гишүүн гэдэг зүйлийн ялгаа аль ч хууль дээр яригдахгүй явчхаад байна. Хууль эрх зүйн хувьд ялгаа байхгүй гэдгийг хэрхэн нотолж байна вэ.
Жишээ нь, жагсаалтын гишүүн гэдэг нь үндсэндээ намын квотоор л орж байгаа гишүүн. Намын төлөөллийн байгууллагууд тухайн гишүүнд хариуцлага эсвэл сахилга тооцоод намаас хассан тохиолдолд тухайн гишүүн дээр бүрэн эрхийн асуудал үүсэх үү. Гэх мэтчилэн өөр ямар зүйлс гарч болох билээ, эдгээр дээр хууль эрх зүйн хариулт, хамгаалалт, тодорхой бөгөөд ойлгомжтой байдлууд бий юу?
Үндсэн хуулийн үг, өгүүлбэр дээр олныг сонгоно гэчихсэн. Энэ нь ч тухайн нөхцөл байдалдаа зөв шийдэл байх. Олныг гэдэгт сонгуульд хэдэн хувь нь ордог билээ, магадгүй оролцсон иргэдийг 20 гаруй хувиар сонгодог бөгөөд ирц нь маш бага байдаг.
Ард иргэд маш бага хувиар сонгогдох нөхцөл байдал цаашид үүсэхийг үгүйсгэхгүй. Олонхын зарчим үүний цаана байгаа шүү дээ. Зарим улс оронд төрөөс халамж үйлчилгээ авч л байгаа бол, төр өө байгуулахад зайлшгүй оролцох ёстой гэдэг зарчим үйлчилдэг. Нийт иргэдийн 10 хувийн саналаар сонгогдох магадлалтай. Тиймээс үүсэж болзошгүй нөхцөл байдал дээр хууль эрх зүйн орчин хэрхэн тусаж байна вэ?
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30