2023.04.13
С.Одонтуяа: Улс төрийн намын болон сонгуулийн тухай хуулийн ремормыг бодит утгаар нь хийх хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Бид улс орны эдийн засаг болоод тогтолцооны шинэчлэл хийх зорилт тавьсан. Улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуулийн ремормыг бодит утгаар нь хийхгүй бол тогтолцооны шинэчлэл нь нийгэмд хийгдэнэ гэж горьдоод ч хэрэггүй. Гол хоёр хууль чинь энд бий. Олон Улсын байгууллагууд болон transparency international байгууллагаас Монгол Улсад буй авлигын гол голомт улстөрийн нам болон сонгуулийн зардлаар дамжин бий болж байна хэмээн үздэг. Тиймээс бид энэ хуулийг реформ авчрах хэмжээнд бий болгох нь зүйтэй. Нэг хоёрхон заалт засаад амжилт олохгүй.
Ухуулагчдын тоог нэмж, хассанаар зардал төдийлөн буурахгүй. Тухайлбал, Европын холбооны эмэгтэй парламентынхтай уулзахад 1000 эсвэл 2000 евро л зарцуулсан байдаг. Гэтэл Монголд доод тал нь 600 саяас эхлээд нэг тэрбум хүртэлх төгрөг зарцуулдаг. Тиймээс энэ зардлыг хэрхэн бууруулах вэ?
УИХ-ын гишүүд хууль тогтоох процесс дээр ажиллах ёстой болохоос иргэдэд юм тараах ёсгүй. Дээрээс нь горилогчдыг хориглох хэрэгтэй. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү?
Цахим хууль, цахимжсан байдлаа сонгуулийн зардал бууруулахад хэрхэн ашиглах вэ?
Түүний асуултад, Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хариулт өглөө.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30