2023.03.13
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гаднаас зарим эмийг өөрсдөө худалдан авч байна
УИХ-ын Ц.Туваан гишүүн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Заамар сумын Хайлааст багт ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.
Багийн сургуульд 600 гаруй сурагч суралцдаг байна. Миний бие санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй сурагчийн стандарт ширээ сандал, сургалтын компьютер, проекторыг уулзалтын үеэрээ сургуульд хүлээлгэн өгч, сургуулийн удирдлага, багш ажилчдын санал сэтгэгдлийг сонслоо. Багийн цэцэрлэг 270 хүүхэд 8 бүлэг, 27 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сургалтад хэрэглэх компьютерыг хүлээлгэн өгч, санал солилцлоо.
Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж тоног төхөөрөмж, зөөврийн компьютерийг хүлээлгэн өгч, эмч ажиллагсдын саналыг сонслоо.
Мөн Хайлааст багт үйл ажиллагаа явуулдаг Сум дундын цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар 61 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Баг дээр ажиллах үеэрээ өндөр настан Ж.Батсайхан,Т.Хандаа,Ч.Янжмаа, Л.Далайхүү, Б.Балбурам Хандаа, Ж.Батсайхан гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаарх сонирхолтой танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр иргэд: Эмийн сан хөнгөлттэй үйлчлэхгүй байгааг, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гаднаас зарим эмийг өөрсдөө худалдан авч байгаа талаар, Эрүүл мэндийн даатгалд асуудал байгааг, Аймгийн нэгдсэн эмнэлэг маш хүнд сурталтай, харилцааны доголдолтой байгааг хэлж байв. Мөн хог хаядлын асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна хэмээн санал хэлж байсан бөгөөд Ц.Туваан гишүүн та бүхнийхээ санал санаачилгыг УИХ, ЗГ-т уламжилж ажиллахаа илэрхийлсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn