"Тэрбум мод" хөдөлгөөний анхны ТЭЗҮ-ийг "Эрдэнэс тавантолгой" ХК батлууллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн байгууллагуудаас хамгийн олон мод тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд ТЭЗҮ боловсруулан батлуулсан анхны компани болж байна.
180 сая модыг хаана, хэрхэн тарьж ургуулах ТЭЗҮ-ийг Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачдын баг бүрэлдэхүүнтэй хамтран боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлууллаа.
Холбоотой мэдээ
2024.11.04
2024.11.01
2024.10.30