Залуу тогооч нарын улсын уралдаан боллоо
2023.01.26

Залуу тогооч нарын улсын уралдаан боллоо

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж- аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Залуу тогооч нарын улсын уралдаан" анхдагчдын өлгий Булган аймагт амжилттай болж байна.

Энэ удаагийн уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн Тогооч нарын мэргэжлийн холбоодын 210 шилдэг залуу тогооч нар оролцож байгаа бөгөөд УИХ-ын гишүүний зүгээс ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Эх орныхоо нийслэл, аймаг, дүүрэг болгоноос хамт олноо төлөөлөн хүрэлцэн ирж, авъяас чадвар, ур ухаан, тэргүүн туршлагаа шавхан өрсөлдөж байгаа залуу тогооч нартаа амжилт хүсье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn