2022.09.13
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж байгаа I-Check төслийн загварыг олон нийтэд танилцууллаа
Энэ танилцуулгыг (English below) 9-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Тогтвортой Хөгжлийн Зорилтын өдөрлөгийн үеэр танилцуулсан юм.
I-Check нь даралтын аппарат, цусан дах хүчилтөрөгчийн агууламж хэмжигч, арьс нэвтлэхгүйгээр цусанд сахар хэмжигчээс бүрдсэн бөгөөд дээрх үзүүлэлтүүдийг хүн өөрөө шалгах боломжтой жижиг өрөө бөгөөд дэлгүүр, үзвэр, үйлчилгээний газрууд, томоохон албан байгууллагуудад суурилуулах боломжтой.
Энэхүү төсөл нь олон нийтэд эрүүл мэндээ хянах, эерэг дадал, зуршил эзэмшүүлэх, зүрхний шигдээс, харвалт зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд туслах зорилготой. Тус төсөлд хамтран ажиллах сонирхолтой албан байгууллагууд НҮБ-ын Хүүхдийн Сантай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм.
https://www.unicef.org/mongolia/
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn