Олон улсын сургалтын хөтөлбөртэй "Бэрх" сургууль ирэх 10 дугаар сард нээлтээ хийнэ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт зүүн бүсийн олон улсын сургалтын хөтөлбөртэй төрийн өмчийн ерөнхий боловсролын “Бэрх” сургуулийн захирал Л.Оюунгэрэл болон, зарим багш, ажилтнуудтай уулзлаа.
Энэ хичээлийн жилд тус сургуульд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоос 208 хүүхэд элсэн орж байгаа юм. Шалгалтыг өнгөрөгч 6 дугаар сард харьяа аймаг, нийслэлд БШУГ, Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж, 6-9 дүгээр ангид элсэлт авчээ.
Үндэсний сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс гадна Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Үүнээс дунд ангийн сурагчид байгалийн ухааны хичээлүүдээс сонгон судлах боломжтой. Ахлах ангид ОУ-ын хөтөлбөрийн дагуу Англи хэлний сургалттай, Англи хэлээр шалгалтууд өгдөг учраас дунд ангиас элсэлт авч байгааг тус сургуулийн захирал хэлсэн юм.
Улсын комисс сургуулийн барилгыг 8 дугаар сард хүлээн авсан. Харин ирэх 10 дугаар сард сургуулийн нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.12.06