Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяатуудад хүндэтгэл үзүүллээ
2022.07.29

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяатуудад хүндэтгэл үзүүллээ

Дорноговь аймгийн харьяат урлаг, соёл, хөдөө аж ахуй, авто тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбараас төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төриын соёрхолт, гавьяатуудад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нар хүндэтгэл үзүүллээ.

  1. Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Данзанваанчигийн Ухнаа
  2. Монгол Улсын Төрийн Соёрхолт Шагдарын Гүрбазар
  3. Монгол Улсын Гавьяат тээвэрчин Адилбишийн Дагва
  4. Монгол Улсын Хүний гавьяат эмч Хорлоогийн Дагвасамбуу
  5. Монгол Улсын Гавьяат малчин Шадавын Бат-Очир
  6. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Сумьяагийн Мөнхжаргал
  7. Монгол Улсын Гавьяат багш Балжирын Наранцэцэг