2022.05.23

Дарханы замын ажил удаашралтай байгаа нь ЗТХЯ-ны буруу менежменттэй холбоотой

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замын хамгийн их хэл ам таталдаг хэсэг болох Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй 2,4 -р багцын ажилтай тус банкны төлөөлөгч болон Хяналтын ерөнхий инженерийн хамт очиж ажиллалаа.

Тэрээр "Одоо нэгэнт трассаа татчихсан, түр замаа суурин газруудад тулгаад тавьчихсан байгаа учир Төв аймгийн Баянчандмань сумын төвийн дагуух 10 км, Баруунхараагийн төвийн дагуух 10 км -ыг 7-р сарын 10- наас өмнө яаралтай хучиж дуусгах төлөвлөгөөгөө шуурхай хэрэгжүүлэх ёстой болж байна. Удахгүй амралт зугаалга, баяр наадмын үе эхэлж, хөл хөдөлгөөн ихэснэ. Мөн түр замынхаа тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, стандартыг хангахгүй бол олон иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсоор байгааг гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа. буруу менежменттэй холбоотой" гэсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn