
2025.03.19
Монгол Улс, Дэлхийн банк хоорондын хөдөө аж ахуйн салбарын хамтрал эхэлнэ
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр /2025.03.18/ Дэлхийн банкны төлөөлөгч Яаа Оппонг, Ладиси Чэнгула, Ситарамачандра Махиражу, Д.Бадамчимэг нарыг хүлээн авч уулзлаа.
Сайдын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төслийн зохицуулагч Л.Баяртулга болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд уулзалтад оролцсон юм. Энэ үеэр Монгол Улс, Дэлхийн банк хоорондын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, МАА-н ЭЗЭН төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлэх асуудлыг онцлон ярилцлаа.