УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2022.03.14
Төлбөрийн чадваргүйдлийн тухай
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Төлбөрийн чадваргүйдлийн тухай
Уг хуулиар хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасан байна. Мөн Дампуурлын тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилсэн гэж төсөл санаачлагчид үзжээ
.
Хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Холбоотой
мэдээ
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зо...
2025.04.08
Урт цагааны суурин дээр ДАЛД ЗОГСООЛ байгуулна
2025.04.07
Захирагчийн ажлын албаны төсвөөс ХОТ ӨНГӨӨ ЗАСНА
2025.04.07
‹
›
Төлбөрийн чадваргүйдлийн тухай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2022
10.14
Х.Булгантуяа: Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд Дампуурл...
2022
10.14
Н.Энхболд: Дампууралтай холбоотой хэргийг шийдвэрлэх шүүхийн...
2022
10.14
Б.Энхбаяр: Үр хүүхдээ өртэй үлдээдэг зарчим үйлчилдэг байж б...
2022
10.14
Б.Баттөмөр: Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийг боловсруу...
2022
10.14
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
ЭЗБХ-ны хуралдаан
2022
10.12
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын...
2022
10.11
Б.Энхбаяр: Хувийн эрхзүй сэргэхэд хуулийн үр өгөөж ямар байх...
2022
03.14
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Мэдээ
Хууль
Эксперт
УИХ
Засгийн газар
Нийслэл