Ч.Ундрам гишүүн 100 дахь хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүллээ
2021.09.01

Ч.Ундрам гишүүн 100 дахь хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Тэрээр өөрийн цахим хуудаснаа дараах мэндчилгээг дэвшүүлжээ.

Монгол Улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа боловсролын салбарын хамт олон Та бүхэндээ “Эрдмийн баяр”-ын өдөр, 2021-2022 оны шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж, эрдэм номын их үйлсэд тань амжилт хүсэн мэндчилье.

Үндэсний боловсролын чанарын тогтолцоог боловсролын бүх түвшинд сайжруулж, хүмүүжил төлөвшилтэй, мэдлэг, ур чадвартай монгол хүнийг бэлтгэх нь Монгол төрийн тэргүүн зорилго билээ. Боловсролын салбарт бий болсон ололт, амжилтыг бататган бэхжүүлж, туршлага, сургамждаа тулгуурлан иргэн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэн, Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх “Монгол хүн”-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Цар тахалтай нүүр тулсан энэ цаг үед эрүүл мэнддээ онцгой анхаарч багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийнхээ үг, зөвлөмжийг дагаж эрдэм номдоо шамдан суралцаарай.

Та бүхний эрдмийн гэрэлт зам нь дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс нь үргэлж мандан дэлгэрэх болтугай!

хэмээн бичжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn