2021.07.06

Б.Энх-Амгалан: Шүүхийн байгууллагууд төсвөө шатлалтайгаар нэмэгдүүлээд оруулж ирэх боломжтой юу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,07,06/-ны хуралдаанаар Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцлээ.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Шүүхийн тухай хууль гарсан. Үүнтэй холбоотой, цалин хөлс, албандаа итгэх итгэл, ажлаа явуулах байрны асуудал гээд олон зүйл шийдэгдсэн.Оруулж ирсэн төсвийг харахаар хөрөнгө оруулалтын зардалд 38 тэрбум,их засварт 5 тэрбум,тээврийн хэрэгслийн зардалд 414 сая, ОУБ-тай туршлага солилцоход 600 сая, шинээр барих барилгадаа 228 сая төгрөг гээд бүх мөнгөө төсөвлөөд орж иржээ. 2021 онд 21,3 тэрбум төгрөгний цалингийн зардалтай байжээ. Одоо 30,9 болчихлоо.Та бүхэн үүнийгээ нэг амьсгаагаар биш шат дараалалтай орж ирж болох уу? Заавал ингэж шийдэж байж ажил явах уу? 

Түүний асуултад албаны хүмүүс хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn