2025.01.08

М.Мандхай: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хохирогчдын хохирлоос бууруулах зохицуулалт байдаг уу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.01.07/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн М.Мандхай дараах асуултыг асуулаа.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд ломбардын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж бий.Энэ үйл ажиллагаанд ломбардын үнэлгээ дээр 1 сая 500 мянган төгрөгийн үнэлгээтэй барьцаа тавиад, үнэлгээгээ гэрээний дагуу бууруулахдаа 500 мянган төгрөгийн зээл олгож байгаа, тухайн зээлдэг ч мөнгөө төлж чадахгүйгээс болоод өөрийн барьцаа хөрөнгөө эргүүлж авах боломжгүй болоход ломбард тухайн хөрөнгийн 1,5 сая байтугай 2 саяар үнэлээд зардаг. Ийм тохиолдолд тухайн хэрэглэгчийг хохирохоос хамгаалсан зохицуулалт байгаа юу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn