2021.01.26

С.Чинзориг: Журам гарснаар, буруу жишиг гарч магадгүй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Үйлдвэрийн явц хэдэн хувьтай байна вэ? Төсөвт өртөг хэд болсон бэ? Газрын тосыг төмөр зам, хойлоогоор тээвэрлэх асуудлыг шийдсэн үү? Хууль гарах хэрэгтэй юу? Хуулиас давсан журам гарах вий дээ.Буруу жишиг гарч магадгүй. Хууль гарвал журам гаргах шаардлагагүй гэж үзэж байна.Төсөвт өртөг тодорхой байх хэрэгтэй байна. Анх 1 тэрбум гэж байсан, одоо нэмэгдсэн үү?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Газрын тосны үйлдвэр манайд анх удаа байгуулагдах гэж байгаа. Үүнийг дагасан норм, журам гарч ирнэ. Үүнийг нутагшуулах шаардлага байгаа. Энэ үйлдвэр 4 хэсгээс бүрдэнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn