2020.10.08

Ц.Мөнх-Оргил: Ганц кино биш бүхэл бүтэн урлагийн довтолгооны нэг хэсэг болох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Цаг үе өөр болж байгаатай холбогдуулан юу нь кино вэ юу нь биш вэ гэдэг нь хэцүү болсон байна. Хуулийн нэр томьёоны тодорхойлолттой 4.1.1 дээр юу л бол юу орсон байна. Энэ тодорхойлолтоор бол хэний ч гар утсаараа хийгээд интернетэд тавьсан зүйл нь кино болоод байна.  Киног бүтээхээс илүү, түгээх асуудлыг оруулсан учраас асуудал их байна. Монголд гаднынхан кино хийх гэж ирээд хийж чадахгүй буцдаг. Туслалцаа дэмжлэг үзүүлэхгүй атлаа мөнгө нэхсэнээс болоод тэд буцаад явдаг. Гадны уран бүтээлчийн агуулга руу бид их ордог.

Энд цэнзүүрийн асуудал гарч ирж байна. Төр кино урлаг руу мөнгө өгөөд ирэхээр хянадаг цэнзүүр тавьдаг, агуулга руу нь ордог, уран бүтээлчийн чөлөөтэй илэрхийлэх гэсэн агуулгад нь төрийн бодлогоо шургуулах гээд байдаг. Цензурын асуудал гараад ирэх юм биш биз. 

Түүний асуултад Соёлын сайд С.Чулуун хариуллаа.

Киноны цаана асар том олон зүйл багтаж байгаа. Кино урлагийг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийнхэн таны саналуудыг тусгаж, анхаарна. Цензурын асуудал бол хуулиараа урлагийн бүтээл гэж юуг хэлж байгаа вэ гэсэн тодорхой томьёолол байгаа. Уран бүтээлчийн сэтгэлгээ, үзэл бодол олон зүйлд төр засаг, салбарын яам хутгалдаад байх боломж бага юм.

Гэхдээ тодорхой цензур байхгүй бол явахгүй. Хэдий их хэмжээний мөнгө орж ирэх ч Монголчуудын сэтгэлгээ, Монголчуудын түүхийн үнэлшгүй их үнэ цэнэ гэж байх ёстой. Энэ мэтчилэн зүйлүүдэд хяналт тавихаас өөр арга байхгүй. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх асуудал ч байгаа. Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн зөвлөл өөрөө үүнийг хэлэлцэнэ. Тэр нь хараат бус, эрх ашгийн субъектийн нөлөөгүй байх хуулийн заалт тусгагдсан байгаа.