Хүндээ чиглэсэн хөрөнгө оруулалт хөдөөгийн хөгжилд тустай
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Мөст, Манхан сумдад ажиллаж, улсын төсөвт тусгаж шийдүүлсэн хөрөнгө оруулалтын ажилтайгаа танилцлаа.
Ховд аймгийн Манхан суманд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг баригдаж ашиглалтад орлоо.
Шувуухай цэцэрлэг анх 1961 онд нуурын хөвөөнд 2 гэрт 4 багш, 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Өдгөө Д.Хишигсайхан эрхлэгчийн удирдлаган дор 20 гаруй багш ажилтан 160 гаруй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж байна.
Мөст сумын Халуун усны барилга улсын төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Дотроо гэр бүлийн саун, үсчин болон 6 өрөөтэй баригджээ.
Энэ онд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уурын барилга шинээр ашиглалтад орсон байна. Үүний үр дүнд цаг агаарын мэдээг цаг алдалгүй хүргэхэд үр дүнгээ өгч байгааг ажилтнууд ярьж байна.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11