2025.01.07

Эрүүл мэндийн сайд Ховд аймагт ажиллалаа

Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж байна. Энэ хүрээнд Ховд аймгийн БОЭТ-д MRI аппаратыг энэ оны эхний улиралд багтаан суурилуулж иргэдийг орон нутагтаа нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоо хийлгэх нөхцөлийг бүрдүүллээ. Мөн эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийг дээшлүүлэх гадаад дотоодын сургалтад хамруулахаар боллоо.