2020.04.28

Дүгнэх цаг - Эрчим хүчний яам

Монгол Улсын эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлт жилээс жилд хурдацтайгаар нэмэгдэж байна. Эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөлтийн хурд 2005-2010 оны хооронд дөрөв дахин нэмэгдсэн байдаг. 

Ц.Даваасүрэн:Бүх нийтийн оролцоо, ойлголцол байж энэ ажил цааш явна. Хэрэглэгчид маань үнэ нэмж болохгүй гэж эсэргүүцэн хориглох юм бол өсөлт дэвшилгүй,хоцрогдож бид эрчим хүчний салбараа унагах болно. Тийм учраас хоёр талын ойлголцол байх хэрэгтэй. Бид нэг талаасаа хичээж үнээ хямдруулахын төлөө автоматжуулан өөрсдөө хямдаар үйлдвэрлэдэг болхын төлөө зорьж байна. Хэрэглэгч нар маань хэрэглээгээ багасгаж зөв зохистой хэрэглэж сурч, анхаарах хэрэгтэй юм.