![Шуурхай штабын хуралдаанд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг танилцууллаа](http://uchral.mn/media/news/original/2025/02/10/76f542c2e6a5f76418796fcba90d7576.jpg)
2025.02.08
Шуурхай штабын хуралдаанд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг танилцууллаа
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын V хуралдаан энэ сарын 8-нд боллоо.
Энэ үеэр нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийн санхүүгийн загвар, эрх зүйн зохицуулалтыг салбарын сайдууд танилцууллаа.
Мөн хотын баруун, зүүн бүсийн дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тархмал эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулахтай холбоотой газар чөлөөлөлтийн асуудлыг хэлэлцэж байна.
Хамгийн чухал нь ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг танилцуулж, шийдлээ тохирсон болохыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэв.