Ё.Баатарбилэг: Сургууль цэцэрлэгийн  хөл хориог 9 дүгээр сарын 1 хүртэл сунгалаа
2020.04.14

Ё.Баатарбилэг: Сургууль цэцэрлэгийн хөл хориог 9 дүгээр сарын 1 хүртэл сунгалаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Тэрбээр "192 орон үндэсний хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Дэлхий нийтэд 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна. 

Манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-нд хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ.

Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.

Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийнэ.

Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй" гэсэн мэдээллийг өглөө.