![Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт иж бүрэн компьютеруудыг хүлээлгэн өглөө](http://uchral.mn/media/news/original/2020/03/11/c06182dc491284f846d7e78ec9e5872a.jpg)
2020.03.09
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт иж бүрэн компьютеруудыг хүлээлгэн өглөө
Хан-Уул дүүргийн ИТХ, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт иж бүрэн компьютеруудыг хүлээлгэн өглөө.
Цагдаагийн албан хаагчдийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн DELL маркын иж бүрэн компьютеруудыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарт гардуулан өглөө.