Ж.Бат-Эрдэнэ: Эрх ашгийг хамгаалах гэдэг үгнээс цаашгүй хууль болох гээд байна
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.12.18/ хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль орж ирж байгаа нь зөв гэхдээ арай дутуу байна. Зээлийн хүүг бид аль болох боломжит хэмжээнд аваачиж энэ нь эргээд зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үр өгөөжөө өгдөг байх ёстой.
Нөгөөтэйгүүр энэ олон санхүүгийн байгууллагуудад нийтдээ 30-аад их наяд төгрөг эргэлдэж байгаа. Хэний мөнгө байх нь хамаагүй үүнийг л байшингаас нь гаргаж эргэлтэнд оруулмаар байна. Тэгэхгүй бол зүгээр л мөнгө хүүлэлт болж харагдаад байна. Харин бид энэ хуулиараа МУ-ын ЭЗ-т оруулах нөхцөл боломжоор нь хангаж өгье. Дараа дараагийн хэлэлцүүлэг дээр ажлын хэсэг энэ дээр анхаараарай.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан