2019.04.12
Б.Саранчимэг: Сургалтын чанар багш нарын арга барилтай салшгүй холбоотой
УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
Хувийн дээд сургуулиудын сургалтыг чанар болон тооны талаар нэлээдгүй ярьж байгаа. Сургалтын чанар гэдэг бол багш нарын арга барилтай салшгүй холбоотой. Сүүлийн үед магистр төгссөн хүмүүс мэргэжилдээ сайн ч гэсэн багшийн заах аргыг эзэмшсэн үү үгүй юу гэдэг нь мэдэгдэхгүй шууд багшлах тохиолдол их байна.
Өнөөдөр их дээд сургуулиудад боловсролын яам ямар бодлого барьж ажиллах вэ? Багш нарыг сургалтаар хэрхэн чадваржуулан ажиллах вэ?