Ж.Бат-Эрдэнэ: Ажлын хэсгийн яриад байгаа зүйл хуулийн төсөл дээр заалтаар харагдахгүй байна
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Ажлын хэсэг аргалсан хариулт өгөөд байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэж сайхан зүйл ярьж байна. Яг хэрхэн дэмжих вэ гэсэн зүйл хуулийн төсөл дээр чинь хаана байгаа юм?. Хоёрдугаарт, мэргэжлийн баг шалгаруулна гэж байна. Яг энэ төсөл дээр ямар заалтаар орж ирж байгаа юм? тодорхой заалтаар л оруулж ирэхгүй бол энд зүгээр нэг асуулт хариулт болоод байна шүү дээ.
Дараагаар нь хамгийн бага үнийг шалгаруулдаг асуудал бол өндер чанаргүй болдог гол үндэслэл. Гэтэл яг энэ төсөл дотор яг заалт алга байна шүү дээ. хуульдаа тодорхой заалтаар, тэдийн тэд дээр зааснаар гэж заах хэрэгтэй. Энд байна уу? надад хэлээд өгөөч.
Эрх шилжүүлдэг асуудал бий. Үүн дээр яг ямар зарчим барьж байна э? Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан Орон нутагт босоо тогтолцоогоор байна гэж хэллээ. Энэ хуульд яг ийм заалт байгаа юу? энэ хууль дээр л яг заалт байхгүй л бол худлаа, хулхитаж байна л гэсэн үг. Сайхан асуулт, хариулт олоод өнгөрнө. Цаасаар ухамсартай болдоггүй, харин хуулийн өмнө зогсож байж л ухамсар суудаг.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан