Дарханы “Спорт цогцолбор”-ын эхний ээлж IY улиралд ашиглалтад орно
2019.03.14

Дарханы “Спорт цогцолбор”-ын эхний ээлж IY улиралд ашиглалтад орно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт Монголдоо томоохонд тооцогдох “Спорт цогцолбор”-ыг барьж байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар, тус барилгын ажлын 80 гаруй хувийг гүйцэтгээд байна.

Цогцолборын 2200 хүний суудалтай спорт танхимыг энэ оны IY улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-иас мэдээллээ. 

Энэхүү 20 мянган метр квадрат талбай бүхий Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт танхим, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрийн усан бассейн, тамирчдын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байх юм. Мөн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх хэд хэдэн заал танхим багтаж байна. Тус цогцолборын барилгыг нийт 21 тэрбум төгрөгийн улсын төсвөөр барьж байгаа аж. 

“Спорт цогцолбор”-ын хөрөнгө оруулалтыг 2014 онд зогсоож, царцаасан бөгөөд 2017 оноос аймгийн удирдлагууд улсын төсөвт шаардлагата