2019.01.31

А.Ундраа: Иргэдийн дадал, зуршлыг өөрчлөх тал дээр тууштай ажиллах хэрэгтэй

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

“Саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх танай төслийнхөний хийх хамгийн чухал ажил гэж харагдаж байна. Монголчууд ийм дадалд сураагүй. 3 ба 4-р цахилгаан станц дээр ус нөөцлөх сан байгуулна гэсэн байна. Энэ усыг үйлдвэрлэлрүү хүргэх ажил хэрхэн шийдэлтэй хийгдэж байгаа вэ? Монголын талаас хийгдэх ажил графикийн дагуу хийгдэж байгаа юу?

Иргэдийн дадал зуршил, хандлагыг өөрчлөх тал дээр яаж ажиллах вэ? Нийслэлийн зүгээс үүн дээр ямар ажил хийх вэ?”