Д.Оюунхорол: Мянганы сорилтын сангийн ажил маш амжилттай хэрэгждэг.
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
“Нийслэлийн иргэдийн усны нөөцуийг нэмэгдүүлэх, саарал усны технологийг нэвтрүүлэх гэж байгаа зэрэг нь маш сайн байна. Төслийн баг маш сайн ажиллаж байгаад баяр хүргэмээр байна. 350 сая ам.долларын энэ хөрөнгө оруулалт орж ирснээр нийслэлийн иргэдийн унд усны асуудал шийдэгдэнэ гэж итгэж байна.
Ер нь Мянганы сорилтын сангийн ажил маш амжилттай хэрэгждэг. Маш чадварлаг, мэргэжлийн баг бүрдсэн гэж ойлгож байгаа. Үр дүн нь маш тодорхой асуудал шийдэгдэх учраас онцлог байна. Энэ төслийг 100 хувь дэмжиж байна.”
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан