Х.Нямбаатар: Хорооны хэсгийн ахлагчдыг төрийн үйлчилгээний албан хаагч гэдэг ангилал руу оруулж өгөөч
Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, НХХЯамныханд зориуд хэлмээр байна. Бид олон жил нэг ажил, алба дээр хууль зөрчиж ирсэн. Би энэ тухай дээрх байгууллагуудад саналаа бичгээр хүргүүлсэн боловч одоо хүртэл надад хариу ирүүлээгүй байна. Хорооны Хэсгийн ахлагч гэж албан тушаал байгаа. Тэднийг одоо бүгдийг нь хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж байгаа. 2011 оны 11 сараас эхэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болсон. Хөдөлмөрийн хөлсийг нэмэгдэхээр дагаад цалин өсдөг. Харамсалтай нь байнгын ажлын байранд ажиллаж байгаа хүнийг хөдөлмөрийн гэрээтэй адилтгах хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулж байна. Иргэний хуулийн гэрээний эрхзүйн зарчмын үзэхээр тэр хөлсний гэрээний гол үндсэн шинж чанар нь тухайн хүний онцгой мэдлэг, өндөр ур чадварыг нь ашиглах замаар ажиллуулдаг гэрээ хэлж байгаа юм. Тэгэхээр Засгийн газар дээр Төрийн үйлчилгээний албан хаагчдын ангилал, зэрэг дэвийг тогтоох журмаа Төрийн албаны батлагдсан хуультайгаа уялдуулаач ээ.
Өнөөдөр Улаанбаатар хотын 152 хороонд ажиллаж байгаа хэсгийн ахлагчдыг төрийн үйлчилгээний албан хаагч гэдэг ангилал руу оруулаач ээ.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18