2019.01.09

Ёс зүйн дэд хорооны хурал 6 дахь удаагаа хойшиллоо

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор олон нийтээс чамгүй шүүмжлэл хүртээд байгаа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байсан юм. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх байлаа. Гэвч ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй.