Говийн залуус чуулж байна
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын идэвхтэн, сонгуультны оролцоог идэвхжүүлж чадавхжуулах үүднээс “Залуучууд ба Зохистой хөдөлмөр” чуулган өнөөдөр /12.07/ эхэлж байна.
Чуулганыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал нар нээж, өнөөгийн явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөн залууст амжилт хүсэв.
Сумд болон аймгийн төвийн ААНБ-ын 130 гаруй залууст Залуучуудын зохистой хөдөлмөрийн талаар МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга Э.Тамир, Залуучуудын эдийн засаг сэдвээр МЗХ-ны Дорноговь аймаг дахь салбарын тэргүүн Э.Энхжаргал, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдлаар ХХҮГ-ын хэлтсийн дарга Г.Эрдэнэмөнх, Залуусын манлайлал оролцооны талаар Залуучуудын хөгжлийн төвийн ажлын албаны нарийн бичгийн дарга Б.Жамъяанжав, Залуучуудын эрх зүйн орчны асуудлаар цагдаагийн хошууч С.Тэгшжаргал, Залуучууд ба тогтвортой хөгжлөөр “Дорнын манлайлагч залуус” ТББ-ын сургагч багш Э.Пүрэв нар үдээс өмнө мэдээлэл өглөө.
Жендерийн тухай ойлголт, ХАБЭА-д Залуучуудын оролцоо, Зөрчлийн тухай хууль, Залуучууд ба эрүүл мэнд сэдвээр ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ, Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал, хуульч өмгөөлөгч З.Алтанцэцэг, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал нар мэдээлэл өгсний дараа хэлэлцүүлэг өрнүүлснээр чуулганы арга хэмжээ дуусах ажээ.