УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан асуулгын хариуг сонслоо
2018.10.26

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан асуулгын хариуг сонслоо

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан асуулгын хариуг сонслоо.

Тэрээр Монгол Улсын хэмжээнд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн төслийн нэгж байгаа, түүнд нийт хичнээн хүн ажиллаж байгаа, тэдгээрийг төсвөөс болон гадаадын зээл тулсамжийн шуагамаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа, төслүүдийн үр дүн, зардлыг нөхөх хугацааны талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан юм. 

Асуулгын хариуг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийг Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу тодорхойлж байгаа бөгөөд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсвүүдийн хүрээнд нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулсан. Эдгээр төсөл хэрэгжүүлэх нэгжээс гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг 53 төсөл, улсын төслөөс санхүүждэг 6 төслийн нэгж тус тус байгаа бөгөөд нийт 468 ажилтантай, үйл ажиллагааны зардал дунджаар 24 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын хувь оролцоог зээл тусламжийн санхүүжилтийн гэрээнд тусгайлан тодорхойлон заасан тохиолдолд тухайн төслийн төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаатай холбоотой зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн түншүүдээс авч буй хөнгөлөлттэй зээл тусламжийн эх үүсвэр хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ нь ихэвчлэн нийгмийн үр өгөөжтэй, эргэн төлөх чадваргүй, нэн ялангуяа төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэхэд эх үүсвэр хүрэлцдэггүй дэд бүтэц, авто зам, эрчим хүч зэрэг салбарт хэрэгжиж байна. Түүнчлэн өрийн удирдлагын тухай хуулийн 7.1.6-д нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл арга хэмжээг зээлийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх эсэхийг тухайн жилийн төсвийн хуулиар шаардлагатай тохиолдолд тухай бүр шийдвэрлэх гэж 24.3-д энэ хуулийн 7.1.6-д зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дамжуулан зээлүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр ашиглана гэж тус тус заасан. Нийгмийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үндсэн зорилготойгоор хөнгөлөлттэй нөхцлөөр авч буй гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ нь эргэн төлөгдөх чадваргүй, нийгмийн ач холбогдолтой төслүүд байдагтай холбоотойгоор бизнесийн хөрөнгө оруулалтын төсөлтэй нэгэн адил төсвийн дотоод өгөөжийн хувь хэмжээ болон зардал нөхөх хугацааг тооцохгүй байгаа. 

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжүүлэгч нэгжийг байгуулахйгүйгээр явж байгаа.