2018.06.18

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Ажилсаг Монгол" хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярилцлаа

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МҮОНРТ-ийн Зочны цаг нэвтрүүлэгт орж "Ажилсан Монгол" хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярилцжээ. 

-"Ажилсан монгол" төсөл хөтөлбөрийн зорилго юу вэ?

-Сүүлийн 3 жилийн хийсэн судалгаагаар Монголчуудын 3 хүний 1 тутам нь ядуу, 3 хүний 1 тутам ядуу байна. Ажилгүй, орлогогүй улс орн яаж хөгжих вэ? Нөгөө талаасаа бид 70-аад сая малтай, дэлхийн ноолуурын 50-иад хувь нь монголоос гардаг. асар хэмжээний коксжсон нүүрс, зэс, алт зэрэг маш их баялагтай. Ийм хүмүүс яагаад ингэж амьдраад байгааг олон талаас судалж, засаж сайжруулах ямар арга байна, яавал дундаж давхарга олон болох вэ гэдэг чиглэлээр судалгаа хийсэн. Бид зах зээлд шилжсэний дараа 70 жил бэлдсэн боловсон хүчнээ гудманд гаргаад, газгын наймаанд оруулсан. 

Өнөөдөр ЖДҮ-ийг хөгжүүлье гэж ярьдаг. Гэхдээ яг мэргэжилтэй ажилтнууд байна уу? Нарийн мэргэжлийн барилгачин, мужаан, дархан байна уу гээд үзэхээр байхгүй болсон байна. Герман улсын хөгжлийн гол цөм нь ЖДҮ-ийн эзнийг бий болгох, мэргэжилтэй ажилтныг бий болгох, бүх хот тосгонд ажлын байрыг бий болгосон учраас ажилгүйдэл, ядуурал байхгүй байдаг. Энэ системийг Япон, Солонгос, Хятад суулгаад авсан. Энэ туршлагыг судлаад, Герман руу залуучуудаа явуулж эхэлж байна. Энэ үндсэн дээр 8 настай нялхсаас эхлээд 80 настай буурал хүртэл Монгол хүн бүгд ажилсаг болмоор байна. Ажилсаг монгол хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд бүгд ажил, орлоготой улсыг байгуулна.