МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч  Архангай аймагт ажиллаж байна
2018.06.08

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Архангай аймагт ажиллаж байна

МҮЭ-ийн XXII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлд МҮЭ-ийн холбооны байр суурь, бодлого чиглэл, үйл ажиллагааг аймаг, сумдын ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнууд, иргэд хөдөлмөрчдөд танилцуулах, сурталчлах, тэдний саналыг хүлээн авах зорилгоор МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Архангай аймгийн төв, Их тамир, Хайрхан сумдад ажиллаж байна.

МҮЭ-ийн холбооны хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны болон хуулийн мэргэжилтнүүд, Соёл олон нийтийн ажлын мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр МҮЭСТО-ны захирал тэргүүтэй ажилтнууд баг болон ажиллаж байна.

Шинээр зохион байгуулагдсан ҮЭ-ийн хорооны идэвхтэн сонгуультан, гишүүдэд ҮЭ-ийн болон хөдөлмөрийн харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулах, хууль зүйн зөвөлгөө өгөн аймаг орон нутгийн ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.