2018.05.25
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа
Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зохицуулалт нь хөдөлмөрийн харилцаанд төрийн оролцоо хэт их, уян хатан биш байгаа нь ажил олгогчид өөрийн шийдвэр гаргахад хүндрэл учруулж, ажилчин хөдөлмөрийн харилцааны суурь эрхийг эдэлж чадахгүй байдалд хүргэж буй учраас уг хуулийг шинэчлэн найруулахаар болсон байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг байр сууриа илэрхийллээ.