Н.Учрал: Х.Баттулга та “Төгрөг нуурын орд минийх гэж баталвал 100 хувь аваарай” гэжээ. Надад 507 хуудас баримт байна. Та хэлсэндээ хүрээрэй!
Өнөөдрийн /2025.04.09/-ий өдрийн Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төгрөг нуур” ордын талаар мэдээллээ.
Тэрбээр "Халтмаагийн Баттулга Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг нотол гэсэн. Би нотолж байна. Нийт 1000 нүүр, 3 улс, 3 оффшор бүсийн баримт, бүртгэл, албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээгээр нотолж байна. Мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, авлига, ашиг сонирхлын асуудал байж болзошгүй тул АТГ, прокурорт шалгуулахаар өглөө. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Монголын төрд авлигад идэгдээгүй, үндэстэн дамнасан схем, оффшор нууцыг олж илрүүлж чаддаг шинэ үеийн шилдэг шинжээчид байдаг юм шүү! Төгрөг нуурын орд"-ын 20 хувийг эзэмшиж байсан Л.Дүгэржавын охиныг хамгаалалтад авах ёстой талаар хуулийн байгууллагад хандсан" гэлээ.
Холбоотой мэдээ
2025.04.12
2025.04.04
2025.04.03