2018.05.24

Г.Занданшатар: Гэр бүлээрээ төрийн төлөө зүтгэж байгаа Ш.Солонгоо даргадаа амжилт хүсье

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ.

Энэ дагуу УИХ-аас Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал болгож, асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

Монголын төрд бэлтгэгдсэн боловсон хүчин. Гэр бүлээрээ Монголын төрийн төлөө ажилласан гэр бүлийн гишүүн. Засгийн газрын хэрэг эрхлэх газар олон жил ажилласан. Тангараг өргөсөн төрийн хүн. Ийм боловсон хүчнээ явуулж байгаадаа харамсаж байгаа ч хуулийн ноён оргил болсон Цэцэд хамгийн сайнаар ажиллаарай гэж ерөөж байна. Таны ажилласан 34 жилийн гавъяаг бид их үнэлдэг гэдгийг хэлье.