С.Чинзориг: Хувилбараа ирүүлэхийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад мэдэгдсэн
2018.05.18

С.Чинзориг: Хувилбараа ирүүлэхийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад мэдэгдсэн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн байр суурийг хүргэе.

-Цалин нэмэхийг шаардсан жагсаал төв талбай дээр хэд хоног үргэлжилж байна. Засгийн газар ямар байр суурьтай байна вэ? 

-Засгийн газар байгуулагдсан цагаасаа хөдөлмөр нийгмийн зөвшлийн түншүүдтэй хамтарч ажиллаж, хүндэтгэлтэй хандаж ирсэн. Засгийн газар байгуулагдсаны маргааш Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоодын саналыг хүлээн авч 2017-2018 оны гурван талт улсын нэмэлт хэлэлцээр байгуулж байсан. Энэ хүрээнд Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн байдаг. Нэгдүгээрт, амьжиргааны түвшний өөрчлөлттэй уялдуулж 2018 онд цалин нэмэх асуудлаар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийх. Хоёрдугаарт, энэ оны II улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээ байгуулах талаар тусгасан байдаг. Засгийн газар энэ үүргээ биелүүлж байгаа.

2018 оны хоёрдугаар сарын эхээр Монгол Улсад ирж ажилласан Олон улсын валютын сангийн Ажлын хэсэгтэй уулзаж, зөвшилцсөний эцэст 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, царцаана гэсэн заалтаас татгалзсан. Энэ дагуу 2018 оны IV улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар зөвшилцөлд хүрч чадсан. Энэ бол Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ нэгийг биелүүлсэн гэж хэлж болно. Хоёр дахь асуудал нь энэ оны II улиралд багтаан нэмэлт хэлэлцээр байгуулна гэсний дагуу яриа үргэлжилж байна.

-Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар яагаад зөвшилц өж чадахгүй байна вэ? 

-Гурван талт хэлэлцээ байгуулна гэдэг бол аль нэг талынхаа шахалт шаардлага, дарамтан дор юмуу олонхиороо, нэг тал нь хэт хүч түрснээр асуудлыг шийддэггүй гэдгийг хэлэх ёстой. Харин гурван тал харилцан ойлголцол зөвшилц өлд хүрч асуудлаа шийдэх ёстой. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын одоогийн явуулж байгаа үйл ажиллагаанд харамсч байгаа. Засгийн газар аль болох хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, ОУВС-тай цалин нэмэхг үй гэж тохирсон хөтөлбөрөөсөө буцаж, инфляцитай уялдуулж нэмэх зөвшилцөлд хүрэх зэргээр багагүй хүчин чармайлт гаргаж байна.

Тодорхой хэмжээгээр нэмэлт хэлэлцээ байгуулаад явж байна. Энэ шатанд цалинг 50-аас доошгүй хувиар нэм гэж олон нийтийг турхирч,суулт зохион байгуулж байгаа нь зохисгүй. Эндээс харахад үнэхээр цалин нэмэх асуудлаар хэлэлцээ байгуулах сонирхол байна уу, аль эсвэл өөр зорилго өвөрлөж байгааг хардах нөхцөл рүү ч орж магадгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг талбай дээр гарч тэмцэх биш Засгийн газрын саналын дагуу хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлаа шийдье гэсэн саналтай байна.

-Засгийн газар яг одоогийн нөхцөлд ямар алхам хийж байна вэ?

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд цалинг 50-иас доошгүй хувиар нэм гэсэн шаардлага тавиад байгаа болохоос ямар хөрөнгөөр, хэдүй хэрийн үе шаттай нэмэх үү гэсэн гарц гаргалгаа, шийдэл хэлсэн юм алга. Өнөөдөр /өчигдөр/ үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад цалин нэмэх тооцоо судалгаа, хувилбар ирүүлэх албан бичиг явуулж байна. Тэдний гаргасан хувилбарууд дээр тал бүрээс нь ярилцая гэж бодож байна.

-Нөгөө талаас жагсаал цуглаан хийхээсээ өмнө хэлэлцээний ширээний ард сууя гэсэн саналыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас ирүүлсэн үү? 

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд цалинг 50-аас доошгүй хувиар нэм гэсэн ганцхан шаардлагыг л ирүүлж байгаа. Нэгэнт 50 хувиар нэмэх боломжгүй юм чинь өөр хувилбар эрэлхийлэх боломж хайх хэрэгтэй.

-Жагсаал цуглаан хийхээс гадна тэмцлийн хурц хэлбэрт шилжих зэрэг нь валютын сантай хийж буй цалин нэмэх хэлэлцээнд нөлөөлөх үү? 

-Нэмэлт хэлэлцээ хийж байгаа учраас ажил хаях хуульзүйн үндэслэлг үй. Санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Нөгөө талаас олон улсын валютын сантай ойлголцож асуудлыг шийдвэрлэж явахгүй бол эдийн засаг хүнд үед дэмжлэгийг нь авчихаад тохирсноосоо буцах хэцүү. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд валютын сантай хийсэн эдийн засгийг тогтворжуулах хэлэлцээрийг богино хугацаанд зогсоочихгүй байх хэрэгтэй.

-Ер нь яг хэзээнээс цалин нэмэх боломжтой вэ? 

-Инфляцийн түвшинтэй уялдуулан 2018 оны IV улиралд цалин нэмнэ гэж байгаа. Харин яг хэзээнээс хэдэн хувиар нэмэх үү гэдгийг хэлэлцээрийн явцад шийднэ. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд заавал 50 хувь нэм гэж хэт өндөр шаардлага тавьж байгаа нь хүндрэл үүсгэж байна.

-Багш нарын цалинг нэмж, урамшуулал олгоно гэж өнгөрсөн намар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай тохирсон. Хэрэгжилт ямар байгаа вэ? 

-Хэвээр хадгалагдаж байгаа. Энэ дагуу төрийн байгууллагуудын өөрийн үйл ажиллагааны орлогыг Сангийн яам хурааж авдгийг больж байна. Үйл ажиллагаа явуулаад олсон орлогоор нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх эрхийг нь нээж өгсөн. Багш нарын улирлын урамшууллын хэмжээг нэмэгд үүлсэн зэргээр хэлэлцээрээр байгуулсан амлалтаа Засгийн газар аль болох хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.

С.УЯНГА