2018.01.24

Б.Батзориг: Монгол Улс 2017 онд сүүлийн 5 жилд байгаагүй махны экспортыг хийлээ

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг MNB телевизэд ярилцлага өгчээ. Засгийн газрын 100 хоногийн дотор хийсэн ажил бүтээлийн талаар салбарын сайдууд ярилцлага өгч байгаа юм.

Б.Батзориг: 2017 оны хувьд хийж бүтээсэн ажилтай хуучин оноо үдлээ. 2017 оны 12 сарын 7-ноос 17-ны хооронд малын тооллого болсон. Таванхошуу мал маань өссөн үзүүлэлттэй гарсан. Монголчууд 62.2 сая толгой малтай болсон. Мөн 2017 оны хувьд мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн. Монгол Улс сүүлийн 5 жилд байгаагүй экспортоо хийсэн. Борлуулалт 7 дахин нэмэгдсэн. Нийтдээ 29.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 150 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн.