2018.01.22
Хөдөө аж ахуйн салбарт техникийн туслалцаа үзүүлэх хөтөлбөрийн тухай хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Болгарын талын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдуулан хүлэмж барихад тавигдах техникийн нөхцөл, шаардлага болон ажлын төлөвлөгөөний саналыг манай улсаас Болгар Улсад суугаа Элчин сайдаар дамжуулан Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн дэд сайд Цветан Димитровт гардуулан өгөөд байна.
Үүний дагуу Болгарын талаас хүлэмжийн барилгын техник болон гааль, татварын талаар тодруулсан асуултыг бидэнд илгээсэн бөгөөд манай яам хариу өгөхөөр ажиллаж байна.
Хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл хэрэгжих гэж байгаатай холбогдуулан яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Болгараас хүлэмжийн мэргэжилтэнг Монголд томилон ажиллуулах, хүлэмжийн өндөр ургацтай, чанартай Болгарын үр сортыг Монголд нутагшуулах, үржүүлэх чиглэлээр хоёр орны Газар тариалангийн хүрээлэн , эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтарч ажиллах, Олон мянган жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуй уламжлалаа хадгалж хамгаалахын зэрэгцээ хүнсний органик “Монгол бренд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах хүсэлтэй байгаа тул хүнс, хөдөө аж ахуйн салбарт Евро стандартыг нэвтрүүлэхэд Болгарын талаас техник туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Болгар улсын хөдөө аж ахуй, Хүнс, Хөдөө аж ахуй,Ойн сайд Румэн Порознав хамтын ажиллагаагаа улам батжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн тавьсан хүсэлтийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ хооронд хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд түншлэлийн баримт бичиг байгуулсан. Энэхүү түншлэл нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Атрын гуравдугаар аян” “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр болон “Монгол мал” үндэсний хөтөлбөртэй уялдсан.Бидний хамтын ажиллагааны хүрээнд манай салбарт 2014 оноос техник тусалцааны 13 төсөл (13.985.401 ам доллар) хэрэгжсэн. Мөн 2018-2019 онд Хүнсний аюулгүй байдал, МАА, Газар тариалан салбарт техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх саналыг Монгол дахь ХХААБ-т ноён Аднан Куришид хүргүүлээд байна.
Монгол Улс, НҮБ-ийн ХХААБ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрийн хүрээнд "Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн I, II шат амжилттай хэрэгжсэн. Цаашид энэ хөтөлбөрийн III шатыг эхлүүлэхэд хамтран ажиллана гэж найдаж байна гэлээ.
Цаашид Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ хоорондын түншлэлийн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй техник туслалцааны төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, "Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн III шатыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын дарга Хосе Гразиано Де силва, Монголын ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, монголын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбартаа баримталж байгаа бодлогыг сайшааж малын эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
2024
12.14
2018
01.19