Сүхбаатар аймаг дахь Ардчилсан намын дэмжигчдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд парламент дахь цөөнхийн гишүүн Л.Болд
2017.05.02
Сүхбаатарчууд Нийслэл хотод ирж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ
Орон нутгийн Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Завхан, Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Гэтэл Ардчилсан намын гишүүд, дэмжигчид жирийн иргэдийн Сүхбаатар аймаг дахь сонголтын үр дүнг эрх баригчид улс төрийн шалтаг, шалтгаанаар одоог хүртэл баталгаажуулж, эцэслээгүй хэвээр байгаа юм.
Тиймээс энэ байдалтай Ардчилсан намын Сүхбаатар аймаг дахь гишүүд, дэмжигчид, жирийн иргэд эвлэрсэнгүй бүтэн жил шахам эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн төвд суулт зарласан Ардчилсан намын гишүүд дэмжигчид 45 дахь эсэргүүцлээ үргэлжлүүлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сүхбаатар аймаг дахь Ардчилсан намын дэмжигчдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд парламент дахь цөөнхийн гишүүн Л.Болд очиж зохион байгуулагчидтай уулзаж байр сууриа илэрхийлсэн юм.