2012.04.20
Д.Очирбат: Туул гол руу цутгадаг гол мөрнүүдийг хамгаалж байж аварна
-Туул гол ширгэчихжээ. Хүн төрөлхтөн усгүй бол амьдрах боломжгүй шүү дээ?
-Аливаа улс орон усаа бараадаж оршдог. Дээр үеэсээ ч Монголын ард түмэн сүүтэй шанагаараа ус хутгаж авдаггүй, голын усанд хувцсаа угаадаггүй уламжлалтай байсан. Гэтэл өнөөдөр Туул гол маань ширгэчихэж, загас жараахай нь үхчихсэн байгааг харахад үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Энэ бол Туул голын дагуу замбараагүй газар олгосонтой, үйлдвэрүүд нь янз бурийн хог хаягдлаа хаядагтай холбоотой. Өнгөрсөн жил Су.Батболд гишүүн "Туул голын усаар гаталсан мориноос гурав хоног өмхий үнэртдэг" гэж ярилцлага өгсөн байсан. Энэ юу гэсэн уг вэ гэхээр Туул голоо хамгаалах бодлого, хамгаалах хүн байхгүйг харуулж байна. Байгаль хамгаалж байна гэж ярих хүмүүс нь хий хоосон шоуддаг болж. Туул гол ширгэж тасарчихаад байхад очиж үзсэн хүн алга, салбарын сайд нь ч очиж үзээгүй байна.
Хамгаалах эхлэл ч тавигдаагүй. Минж нутагшуулснаар Туул гол сэргэхгүй ч гэх шиг янз бүрийн юм ярих юм. Мод тарьдаг, ундаргыг нь хамгаалдаг хүн алга байна. Тэгсэн хэрнээ голынхоо эх рүү байшин барилга бариад л... Хотын захиргаа, төр захиргааны удирдлагууд нь байшин барилга барьчихжээ. Ийм л байдлаас болж Туул гол маань ширгэжээ. 10 жилийн өмнө үер болох нь гэж ярьдаг байлаа. Гэтэл өнөөдөр тасарчихсан байгааг хараад хэдэн жилийн дараа Туул гол маань түүх болох нь гэж бодож байна.
-Ийм байдалд хүргэсэн хүнд хариуцлага тооцох ёстой байх. Тэгэхээр хариуцлагыг хэнд хүлээлгэх ёстой вэ?
-Үе үеийн хариуцсан сайд нарт хариуцлага тооцох ёстой. Түүнээс хоёр гуравхан сар болж байгаа нөхдүүдтэй юу ярих вэ дээ.
-Тэгвэл Туул голоо урсгахын тулд юу хийвэл зохистой вэ?
-Туул руу цутгадаг голын ундаргуудыг хамгаалж байж л сэргэнэ. Түүнээс насосоор ус шахаад сэргэнэ гэж байхгүй шүү дээ. Туул голын эргээр баригдсан байшин барилгыг нураах, цаашид бариулахгүй байх асуудлыг
ярих ёстой. Хамгаалах, аврах тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд бичигдэж байгаа байх. Харамсалтай нь энэ парламентаар батлагдаж дараагийн парламентын нэн тэргүүний хууль байх биз.
ярих ёстой. Хамгаалах, аврах тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд бичигдэж байгаа байх. Харамсалтай нь энэ парламентаар батлагдаж дараагийн парламентын нэн тэргүүний хууль байх биз.