Богдхан уулын дархан цаазат газарт нэмж газар олгохгүй
2012.04.16

Богдхан уулын дархан цаазат газарт нэмж газар олгохгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар хийгдэж байгаа "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал явуулах даац, нөөцийн судалгаа" сэдэвт шинжлэх ухаан-технологийн төслийн эцсийн үр дүн гарч, цаашид аялал жуулчлалын чиглэлээр энэ бүсэд хэрэгжүүлж болох төслийн талаар тодорхой шийдэлд хүрэх хүртэл энэ тушаал мөрдөх юм.

"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуульд заасны дагуу дархан цаазат газрын хязгаарлалтын зөвшөөрөгдсөн бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар ашиглуулж болдог. Газар ашиглагч нь газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх үүрэг хүлээдэг бөгөөд ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад хянуулж зөвшөөрөл авах; газар ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээж, засч тохижуулан хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх ёстой.Хуулийн дагуу тус бүсэд газар ашиглах тухай хүсэлтийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс өнгөрсөн хугацаанд байнга ирүүлж байв. Харин цаашид тус бүс нутагт хуулийн дагуу газар ашиглах зөвшөөрөл олгохгүй болсныг дээрх тушаалаар баталгаажуулж байгаа юм.

"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байдаг.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.